МОНГОЛЫН
АНХНЫ ХИЙМЭЛ
ДАГУУЛЫН
ОФФЛАЙН ГАЗРЫН
ЗУРАГ БҮХИЙ
АЯЛАГЧДЫН
ИНФОМАП
АППЛИКЕЙШН
ХУДАЛДААНД
ГАРЧ НЭЭЛТИЙН
УРАМШУУЛЛАА
ЗАРЛАЛАА.
Эхний
500 хэрэглэгч ердөө
39.000 төгрөг
төлөөд
Монгол орны
бүтэн
оффлайн хиймэл
дагуулын
зураг ба
эхний бүтэн
жилийн
үйлчилгээний
хамт авах юм. Та
эхлээд
туршилтын нэг
хоногтоо
багтаад
доорхи бүх
боломжуудаа
судлаад аваарай.
· Монгол
орныг 5 бүсэд(нэг
бүс зураг 800МВ
хэмжээтэй)
хуваасан боломжийн
нарийвчлалтай
2020 оны хиймэл
дагуулын
бодит зургаа хэрэгтэйгээ
эсвэл
бүгдийг гар
утсандаа
татан авч
сүлжээгүй,
интернэтгүй
үедээ бараг онлайн
харж байгаа
мэт
мэдрэмжийг
аваарай.
· Онлайн
үедээ
Мапбокс
болон
ГүүглМап
гэсэн 2
газрын зураг
дээр ажиллах
боломжтой.
· Зураасан
вектор
зургуудыг
бодоход
хиймэл
дагуулаас
дээрээс нь
авсан бодит
зураг тул шинээр
барьсан
обьект
байгууламжийн,
уул толгодын,
гол, нуурын
хэлбэр
хэмжээ болон
тухайн үед байсан
айлын
өвөлжөө
бууцуудыг
таних боломжтой.
· Утсаа
солисон ч
санаа
зоволтгүй
өөрийн хэрэглэгчийн
нэвтрэх нэр,
нууц үгээр
ашиглаад
нэмэлт
төлбөргүй үйлчилгээний
хугацаандаа өөр
утсандаа дахин
суулгаж өмнө
нь хадгалж
серверт
синхрончилсон
цэгүүдээ сэргээх
боломжтой. Мэдээж
өмнөх утсан
дахь
аппликейшн ашиглах
боломжгүй
болно.
· Онлайн,
оффлайн үед
өөрийн
байршлаа
тодорхойлох,
дурын цэг
хатгаж нэр
өгч хадгалах,
дурын цэг рүү
чиглүүлэгч,
зай тооцоологч
ашиглан очих зэрэг
үйлдлүүдтэй.
Таны утас
цэнэгтэй
байхад та
хэзээ ч,
хаана ч
төөрөхгүй ба
таны ойр
хавьд ямар
газар
байгааг
төвөггүй
мэдэх болно.
· Монгол
орны
үзэсгэлэнт
газрууд,
аялал жуулчлалын
газрууд,
аймаг, сум,
баг, уул,
толгой, худаг,
ус, нуур,
айлын
өвөлжөө, хаваржаанууд,
аялагчдын гарын
дор байх орон
нутгийн чухал
шаардлагатай
холбоо барихууд
гээд 40 гаруй
мянган орон
нутгийн
газрын байршил
Монгол, Англи
нэршилтэй. Газруудыг
үйл
ажиллагааны
чиглэлээр, оршин
байрлах
аймаг
сумдаар,
түлхүүр
үгээр мөн
өргөрөг, уртрагаар
төвөггүйхэн хайж
олох боломжтой.
Орон нутгийн
цэгүүдийг
нягталж
баталгаажсаны
үндсэн дээр
нэгдсэн
мэдээллийн
санд
бүртгэдэг ба
цаашид
байнгын
мэдээллийн шинэчлэл
хийгдэх юм.
· Гадуур
зарагдаж
байгаа зураасан
вектор
зургуудтай
харьцуулахад
Монгол орныг
бүрэн
багтаасан өндөр
нарийвчлалтай
хиймэл
дагуулын
газрын зураг
нь дангаараа
өндөр
өртөгтэй байдгаас
гадна түүний
хэмжээнээс
хамаарсан
програмчлал
болон
цаашдийн
хөгжүүлэлт
нь өндөр
зардалтай
байдаг юм.
Эхлээд
ПлэйСтор-с InfoMap гэж
хайлган утсандаа
суулгана. https://play.google.com/store/apps/details?id=net.spotterinternational.offlinemap
Та
нэвтрэх нэр,
нууц үгээ шинээр
зохион
нэвтрэнэ.
Гүйлгээний
утга дээрээ
тус нэвтрэх
нэрээ бичин 39.000
төгрөг
ИнфоМедиа групп
ХХК-ийн
Худалдаа
Хөгжлийн 457040482
тоот
төгрөгийн данс
руу
шилжүүлнэ.
Төлбөр
баталгаажиж
аппликейшн
ашиглах нэг
жилийн эрх ба
оффлайн
газрын зураг
татах эрхийг
манай
оператор
нээж өгнө.
Таны
очих газар нь
тодорхой
байг, хүрэх
зам нь
саадгүй байг.
Итгэл
дүүрэн
аялалын анд
ИнфоМап.
Видео
1: Ерөнхий
танилцуулга,
онцлог, давуу
талуу, цэсүүдийг тайлбарлах.
Манай орны 85%
нь
ямар нэгэн
гар утасны
сүлжээнд
хамрагдаагүй
байдаг.
Оффлайн
горим буюу гар
утасны
сүлжээгүй
газар албан
ажлаар болон
амралт,
зугаалгын
шугамаар
явах аялагчдын
тоо сүүлийн
жилүүдэд
нэмэгдэж
байна. Аялагчдад
тулгамдсан
том асуудлын
нэг бол
сүлжээтэй,
сүлжээгүй
газар өөрийн
байршлаа
мэдэх,
ойролцоо
ямар газрууд
байгааг
мэдэх явдал
юм.
Тэрхүү
хэрэгцээ
шаардлагыг
шийдэх зорилгоор
2018 оноос эхлэн
ИнфоМедиа
ХХК нь Монгол
орны хиймэл
дагуулын,
онлайн болон
оффлайн
горимд
ажиллах газрын
зургийг
хөгжүүлэн ИнфоМап
аппликейшныг
зах зээлд
нэвтрүүлж
байна.
ИнфоМап нь
доорхи давуу
талуудтай.
· Бусад
оффлайн
газрын
зургийн
аппликейшнтэй
харьцуулахад
оффлайн
хиймэл
дагуулын бодит
зурагтай
гэдгээрээ
онцлог давуу
талтай
бөгөөд оффлайн
горимд өөрийн
байршлаа
тодорхойлох,
сонгосон
цэгт очих
чиглүүлэх,
зайг
тооцоолох
зэрэг
үйлдлүүдийг
мөн адил
багтаасан.
· Оффлайн
газрын зураг
нь Монгол
улсыг нийт 5 бүсэд(Баруун,
Баруун хойд,
Зүүн хойд,
Зүүн, Өмнөд бүс)
хуваасан ба
та өөрийн
утасны
багтаамжаас хамаараад
5 бүсээ
бүгдийг
эсвэл
хэрэгтэй
бүсээ татан
авна.
· Онлайн
горимд
оффлайн
газрын
зургаа бодвол
илүү
нарийвчлалтай
хиймэл
дагуулын газар
ашиглах ба
дээрхи
оффлайн
үйлдлүүдийг
хийгдэнэ.
· Аялагчийн
гарын авлага
болсон
Монгол орны
үзэсгэлэнт
газрууд,
амралт, жуулчны
баазууд, орон
нутгийн
хоолны
газрууд гээд
40 гаруй
мянган
шинэчлэгдсэн
газрын байршил
нэршилтэйгээ
орсон ба
тэдгээрийн үйл
ажиллагааны
чиглэлээр,
аймаг сумаар,
түлхүүр
үгээр гэсэн хайлтын
өргөн
сонголттой.
Видео
2: АПП
суулгах, тавигдах
шаардлага, гар
утасны хэл
солих, нэвтрэх,
оффлайн газрын
зургуудыг
татах заавар.
Онлайн,
оффлайн
газрын зураг
дээр өөрийн байршлаа
тодорхойлох, сонгосон
навигац(цэг руу
чиглүүлэгч,
зай
тооцоологч)
ашиглах..
Утсанд
тавигдах
шаардлага
· Андройд
7 болон
түүнээс дээш үйлдлийн
системтэй
ухаалаг утас
байх.
· АПП-ны
өөрийн
хэмжээ 37MB ба
цаашид
нэмэлтээр
суулгах нэг
бүсийн зургийн
хэмжээ
ойролцоогоор
600МВ-700МВ. Монгол
орныг 5
дэвсгэр бүс
газрын
зурагт
хуваасан байгаа.
Иймд
тасралтгүй,
хурдан
интернэт холболттой
байх.
Суулгах
заавар
1. PlayStore-с InfoMap гэж хайн гар утсан дээрээ суулгана.
2. АПП-ны хэлний сонголт нь гар утасны хэлний сонголтоор тохируулсан тул гар утасныхаа хэлний сонголтыг Монгол болгоно.
3. Энэ АПП маань таны утасны байршлын функцүүдийг ашиглах тул зөвшөөрөл өгнө.
4.
Гар
утасны
Хэрэглүүр(Apps) дотроос
ИнфоМап-г
нээнэ.
5. Шинэ хэрэглэгч бол шинээр хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээ зохиож нэвтэрнэ. Өмнө нь бүртгүүлсэн бол шууд нэвтрэх нэр, нууц үгээ оруулан нэвтэрнэ.
Оффлайн
газрын зураг
татах
Гар
утасны сүлжээгүй(Оффлайн
горим) үед хиймэл
дагуулын
хангаллтай
нарийвчлалтай
зураг харж
явах
боломжтой
боллоо. Монгол
орны оффлайн
газрын
зургийг 5
бүст хуваасан
ба нэг бүс
зураг нь 3
тусдаа
файлаас
бүрдэнэ.
Сонгосон бүс
зургийн
бүрэн татахын
тулд
харгалзах 3
файлын
зэрэгцээ
нэмэх тэмдэг
дээр дарж
суулгана. Нэг
бүсийн
зургийн
хэмжээ
ойролцоогоор
700МВ-800МВ тул
гар утасны
багтаамжаа
шалгаж
суулгана уу. Дэвсгэр
бүс газрын
зураг бүрэн
татсан бол ногоон
тэмдэг
харагдана.
Давхар
шалгах үүднээс
гар
утасныхаа
Хэрэглүүр(Apps) тохиргооноос
АПП-ны
хэмжээгээ
шалгах хэрэгтэй.
Хэрэв дутуу
татсан бол
бүс зургийг устгаж
байгаад
дахин
суулгана.
Онлайн, Оффлайн газрын
зураг
ашиглах
1.
Онлайн,
оффлайн үед
өөрийн
байршлыг
тодорхойлох.
Аппликейшн
нээгдэж онлайн,
оффлайн аль ч
горимд таны
байршлыг
газрын зураг
дээр цэнхэр
дугуй дүрсээр
дэлгэцийн
төвд үзүүлнэ.
Хэрэв та
онлайн буюу
интернэт
горимд нээж байгаа
бол МапБокс Онлайн(MapBox),
Гүүгл Мап
Онлайн(GoogleMap)
газрын
зургуудыг
ашиглах
сонголттой.
ГүүглМап
онлайнаас
бодвол
МапБокс
Онлайн
газрын зураг
нь газруудын
нэршлүүдтэй
ба
навигацийн
үйлдлүүдийг
хийх бөгөөд
түрүүлж
нээгдэнэ.
2.
Өөрийн
байршлыг
хадгалах.
Нөгөөх
дугуй цэнхэр
дүрс дээр
удаан дарах эсвэл
дэлгэцийн
баруун доод
талд байрлах нэмэх
тэмдэг дээр
дарж дараа нь
байшингийн
зурагтай
товчлуур
дээр дарж
Монгол, Латин
нэр өгч өөрийн
одоогийн
байршлаа цэг
болгон хадгална.
3.
Өргөрөг,
уртрагаар
хайх.
Онилсон
зурагтай
товчлуур
дээр дарж
өргөрөг,
уртрагаа
оруулж хайна.
4.
Орон
нутгийн
онцлох
газрын
талаарх
мэдээллийг
харах.
Оффлайн
горимд ч гэсэн
аялал
жуулчлалын,
үзвэр
үйлчилгээний,
эмнэлэг,
онцгой
байдлын
холбоо барих,
танилцуулга
зэрэг нэмэлт
мэдээллийг
харахдаа
тухайн
газрын
нэршил дээр
хурдан дарна.
5.
Өөрийн
цэг болгон
хадгалах.
Газрын
зураг дээрх
дурын газар
дээр удаан дарж
тухайн
цэгийн Монгол
нэр, Галиг
нэр өгч
ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
товчлуурыг
сонгон
өөрийн
аялалын
цэгүүдээ баяжуулна.
6.
Навигац
ашиглах.
Газрын
зураг дээрх
дурын
нэршилтэй,
нэршилгүй
газар дээр
удаан дарж
НАВИГАЦ
ЭХЛҮҮЛЭХ
товчлуурыг
сонгон
өөрийн
байршлаас тухайн
цэг хүртэлх
зай болон
зүгийг
тодорхойлно.
Видео 3: Орон нутгийн цэгүүдийг хайх, цэг хатгаж нэр өгч хадгалах, хасах, синхрончлох.
Таны
цэгүүд
1.
Цэг
нэмэхдээ
дэлгэцийн
баруун доод
талд байрлах
Нэмэх тэмдэг
дээр дарж
Монгол, галиг
нэр, өргөрөг,
уртрагыг
оруулан
нэмнэ. Мөн газрын
зураг дээр
дурын газар
удаан дарж
Монгол, галиг
нэр өгч цэг
болгон
хадгална.
2.
Таны
хадгалсан
цэгийг засах,
устгах
Цэгийн
жагсаалтын
баруун талд
байрлах Үзэг,
Хогийн сав
дээр дарж
цэгийн
мэдээллийг засах
ба устгана.
3.
Таны
хадгалсан
цэгүүдээ
сервэрт
хадгалах.
Таны
хадгалсан
цэгүүд
одоохондоо
гарт утсанд
хадгалсан
байгаа тул
цаашид
алдахгүйн
тулд
интернэт
холбогдсон
үедээ цэгүүдээ
серверт
хуулж
хадгалах
боломжтой.
Ингэхийн
тулд
дэлгэцийн
баруун дээд
буланд байрлах
Үүлэн дүрс
дээр дарж
гүйцэтгэнэ.
Газрын
зургийн цэг
хайх
1.
Бүлгээр
хайх.
Орон
нутгийн
газруудыг
төрөл(уул, толгод,
гол, ус), ангилалаар(дархан
цаазат,
байгалийн
нөөц,
цогцолбор газар)
болон
бизнесийн
байгуулагуудыг
үйл
ажиллагааны
чиглэлээр
бүлэгчлэн
хайх боломжтой.
2.
Аймгаар
хайх. Орон
нутгийн
газруудыг
харъялагдах
аймаг, сумаар
шүүж харах
боломжтой.
3.
Түлхүүр
үгээр хайх.
Хайж байгаа
газрынхаа бүлэг,
ангилал,
аймаг сумыг
нь мэдэхгүй
бол нэрээр
хайх
боломжтой.