Сүлжээгүй газраас ч зам заах хөтөч

Аялал, хөдөө орон нутаг болон интернетгүй орчинд хэзээ ч төөрөхгүй. Бага багтаамжаар өндөр нарийвчлалтай газрын зургийг гар утсандаа хадгалаарай.

Offline Map Preview
Дэлгэрэнгүй

Технологи ба Бидний зорилго

Монгол орны 21 аймгийг аймаг бүрт нь (нэг аймгийн дунлаж газрын зураг 2GB хэмжээтэй) хуваасан боломжийн нарийвчлалтай 2020 оны хиймэл дагуулын бодит зургаа хэрэгтэйгээ эсвэл бүгдийг гар утсандаа татан авч сүлжээгүй, интернэтгүй үедээ бараг онлайн харж байгаа мэт мэдрэмжийг аваарай.

Онлайн үедээ Мапбокс болон ГүүглМап гэсэн 2 газрын зураг дээр ажиллах боломжтой.

Зураасан вектор зургуудыг бодоход хиймэл дагуулаас дээрээс нь авсан бодит зураг тул шинээр барьсан обьект байгууламжийн, уул толгодын, гол, нуурын хэлбэр хэмжээ болон тухайн үед байсан айлын өвөлжөө бууцуудыг таних боломжтой.

Гадуур зарагдаж байгаа зураасан вектор зургуудтай харьцуулахад Монгол орныг бүрэн багтаасан өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын газрын зураг нь дангаараа өндөр өртөгтэй байдгаас гадна түүний хэмжээнээс хамаарсан програмчлал болон цаашдийн хөгжүүлэлт нь өндөр зардалтай байдаг юм.

100%

Офлайн ажиллагаа

2x

Илүү хурдан ачаалалт
Offline Map Preview

Яагаад Infomap гэж?

Интернетийн хамааралгүйгээр аюулгүй, итгэлтэй аялах боломж.

Интернет болно сүлжээ шаардлагагүй

Нэг удаа татаж авсан байхад үүрэн телефоны сүлжээгүй орон нутагт ч чөлөөтэй ажиллана.

Хурдан бөгөөд Хөнгөн

Монгол орны 21 аймгийн газрын зургийг аймаг тус бүрд нь хуваасан тул аялах гэж байгаа аймгийнхаа газрын зургийг татхад л хангалттай .

GPS Байршил тогтоогч

Сүлжээгүй үед ч төхөөрөмжийн GPS чипийг ашиглан таны байршлыг яг цагт нь заана.

Онлайн болон Офлайн горимыг турших

Доорх товчлуурыг ашиглан интернет холболтоо салгаж үзэн, газрын зураг хэрхэн офлайн ажилладгийг шалгаарай.

Статус: Онлайн

Түгээмэл Асуултууд

Таны сонгон татаж авч буй бүс нутгаас хамаарна. Жишээ нь: Ховд аймгийн нарийвчилсан зураг 2GB хэмжээтэй байдаг.

Тийм ээ. Гар утас болон төхөөрөмжийн GPS систем нь хиймэл дагуултай шууд холбогддог тул сүлжээгүй үед ч таны байршлыг нарийн заана.