2025 оны ИНФОМАП АЯЛЛЫН АППЛИКЕЙШН ДАХИН ШИНЭЧЛЭГДЭЖ ЖИЛИЙН 19,000 ТӨГРӨГ ТӨЛӨӨД АШИГЛАХ БОЛОМЖТОЙ.

• Монгол орны үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын газрууд, аймаг, сум, баг, уул, толгой, худаг, ус, нуур, айлын өвөлжөө, хаваржаанууд, аялагчдын гарын дор байх орон нутгийн чухал шаардлагатай холбоо барихууд гээд 60 гаруй мянган орон нутгийн газрын байршил Монгол, Англи нэршилтэй. Газруудыг үйл ажиллагааны чиглэлээр, оршин байрлах аймаг сумдаар, түлхүүр үгээр мөн өргөрөг, уртрагаар төвөггүйхэн хайж олох боломжтой. Орон нутгийн цэгүүдийг нягталж баталгаажсаны үндсэн дээр нэгдсэн мэдээллийн санд бүртгэдэг ба цаашид байнгын мэдээллийн шинэчлэл хийгдэх юм.

• Монгол орны боломжийн нарийвчлалтай 2022 оны хиймэл дагуулын бодит зургаа гар утсандаа татан авч сүлжээгүй, интернэтгүй үедээ бараг онлайн харж байгаа мэт мэдрэмжийг аваарай.

- Satellite Map - Хиймэл дагуулын газрын зураг

- Vector Map - Вектор өгөгдлөөр бүтээгдсэн газрын зураг бөгөөд цагаан дэвсгэр дээр харагдана. Вектор зураасан зураг тул файлын хэмжээ бага нэг удаагийн таталтаар сууна.

- Spotter Map - Орон нутгийн газруудын нэршлүүдийг агуулсан газрын зураг

- Roads - Монголын 250,000 замуудыг татна.

• Онлайн үедээ Мапбокс болон ГүүглМап гэсэн 2 газрын зураг дээр ажиллах боломжтой.

• Онлайн, оффлайн үед өөрийн байршлаа тодорхойлох, дурын цэг хатгаж нэр өгч хадгалах, дурын цэг рүү чиглүүлэгч, зай тооцоологч ашиглан очих, явж байгаа замаа хадгалах, очих газар руу маршрут төлөвлөх зэрэг үйлдлүүдтэй.

• Үйлчилгээ хүчэнтэй байх хугацаанд утсаа солисон ч санаа зоволтгүй өөрийн хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээр ашиглаад нэмэлт төлбөргүй үйлчилгээний хугацаандаа өөр утсандаа дахин суулгаж өмнө нь хадгалж серверт хуулсан цэгүүдээ сэргээх боломжтой.

Итгэл дүүрэн аялалын анд ИнфоМап.

Нарантуул захын урд, Андууд төвийн 3 давхар. Өдөр бүр 10-19 цаг. Утас:77773315

     
Бусад апп-тай харьцуулалт.

Доорх 2 зураг бүгд оффлайн буюу интернэт, гар утасны сүлжээгүй үед ажилладаг газрын зургийн апп-ууд.

Эхний зураг нь бидний хэрэглэж дассан үнэгүй татагддаг Maps.me аппликейшн. Гар утсанд хөнгөн суудаг суурь зураг нь вектор зураасан зураг тул файлын хэмжээ бага нэг удаагийн таталтаар сууна. Өөрийн байршил тодорхойлох, онилсон цэг руу чиглүүлэх, зай тооцоолох үйлдлүүдтэй, орон нутгийн газрын цэгүүд цөөн, Монголд зориулсан хөгжүүлэлт удаан, газрын цэгүүдийг зөвхөн нэршлээр, бүлгээр, өргөрөг, уртрагийн солбицлоор хайна.

Харин хоёрдох нь орон нутгийн газруудын байршил, нэршлүүдийг агуулсан, оффлайн ажиллах хангалттай нарийвчлал бүхий хиймэл дагуулын газрын зургуудаа урьдчилан хэсэгчлэн татаж авна. Монгол, Англи хэл дээр ашиглах боломжтой. Дээрх навигацын үйлдлүүд мөн адил түвшинд хийнэ. Дээрх газрын цэгүүдийн хайлтаас гадна аймаг, сумаар хайх илүү сонголттой. Бид газруудын мэдээллийн санг шинэчлэн удахгүй шинэ хувилбар гаргахаар ажиллаж байна. Манай газрын мэдээллийн сангийн дийлэнх хувийг бүрдүүлдэг уул толгод, нуур, худаг, өвөлжөө нь Газар зохион байгуулалт, Геодези, Газар зүйн газраас ирсэн мэдээлэл, оршин суугч, аялагчдын мэдээлэл, мөн адууны GPS хэрэглэгчдийн оруулсан мэдээлэл дээр үндэслэн баталгаажиж шинэчлэгддэг байгаа.

Нэг том давуу тал бол оффлайн хөдөөгөөр явж байхад Maps.me-гийн газар зүйн онцлогийг харуулахгүй цав цагаан дэлгэцийг үзүүлдэгийг бодоход ИнфоМап нь бодит зураг буюу огцом уул, хад, гол усны хэлбэр хэмжээ, орон нутгийн замуудыг тодорхой үзүүлдэг тул тухайн очих цэгт хэр ойртож байгааг үзүүлэхээс гадна яаж очих талаар мэдээлэл өгдөг юм.

Цэсний функцүүд.
Дэлгэцийн зүүн талд байрлах үндсэн цэст доорхи үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд:
• АПП-ны хэл солих
• Мапбокс Онлайн, ИнфоМап оффлайн, Гүүгл онлайн газрын зураг харах.
• Миний цэг нэмэх, хасах засварлах.
• Газрын зураг дээрх орон нутгийн газруудыг нэрээр, ангилалаар, аймаг сумаар, өргөрөг, уртрагаар хайх.
• Өөрийн аялалаа хадгалах, засварлах, бусадтай хуваалцах, бусдын хуваалцсаныг харах. Тухайн очих газар руу зам заалгагч ажилуулах, хадгалах, хуваалцах.
• Дурын орон нутгийн газарт сэтгэгдэлээ үлдээх.

Дэлгэцийн функцүүд. • Өөрийн одоогийн байршлыг тодорхойлж газрын зураг дээр үзүүлэх, одоогийн өндөр,хурдыг үзүүлэх, мөн өргөрөг, уртрагийг үзүүлэх, хуулах.
• Шугаман зай хэмжигч ажилуулах.
• Орон нутгийн газруудыг үйл ажиллагааны чиглэлээр ангилсан ангилалуудыг үзүүлэх.
• Тухайн хуудасны ашиглах зааврыг харах.
• Газрын зураг дээр дурын нэршилтэй газар дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл харах, нийгмийн сүлжээгээр бусадтай хуваалцах, тухайн цэг рүү агаарын чиглүүлэгч ажиллуулах, зай тооцоологч ажилуулах, очих замыг тодорхойлох.
• Газрын зураг дээрх нэршилгүй цэг дээр дарж дээрх үйлдлүүди йг хийхээс гадна тухайн цэгт нэр өгч Миний цэг болгон хадгалах.